Танай мэдээлэл зүйн анги — шалгалтын танхим болно
IELTS форматын бүрэн загвар шалгалт. Танай сургуулийн сурагчид бодит нөхцөлд дөрвөн ур чадвараа шалгуулж, тухайн өдөртөө тооцоолсон IELTS оноо, алдааныхаа задаргааг авна. Шалгалтыг танай өөрийн багш нар зохион байгуулна — платформ, шалгалтын сан, үнэлгээг бид хариуцна.
- 4
- ур чадвар · бүрэн формат
- 24 ц
- дотор үр дүн
- 100%
- Lever-ийн эх шалгалтын сан
- 15–20
- сурагч нэг удаад
Тооцоолсон оноо нь албан ёсны IELTS оноо (TRF) биш.
Сайн бэлддэг ч, гурван асуулт хариултгүй үлддэг
Сурагчид англи хэлний бэлтгэлд жил бүр цаг, хүч, мөнгө зарцуулдаг. Гэхдээ эдгээр асуулт жил бүр давтагддаг.
«Бэлтгэл хангалттай болсон уу?»
Хичээл, дасгал, явцын шалгалт бүгд байгаа. Харин сурагч олон улсын жишгээр ямар түвшинд хүрснийг гаднаас, объектив тоогоор баталгаажуулах хэрэгсэл ховор.
«Хэзээ жинхэнэ шалгалтад орох вэ?»
Албан ёсны шалгалтын төлбөр нэг удаад сая орчим төгрөг. Туршлагагүй орсон сурагч эхний удаад хүссэн оноондоо хүрэхгүй байх нь элбэг. Зардлыг гэр бүл үүрдэг.
«Эцэг эхэд юу гэж хэлэх вэ?»
«Манай хүүхэд ямар түвшинд байна вэ?» гэдэг асуулт жил бүр давтагддаг. Үүнд анги бүрийн, сурагч бүрийн бодит тоогоор хариулах боломж хэрэгтэй.

Хичээл биш. Шалгалт.
IELTS Academic форматын бүрэн simulation шалгалт: дөрвөн ур чадвар, бодит хугацаа, бодит дараалал, бодит дүрэм. Бүртгэлийн ширээ, үнэмлэх шалгах, гар утас хураах, завсарлагагүй гурван хэсэг, цаг зогсохгүй — бүгд жинхэнэ шалгалтын өдрийн дагуу. Учир нь сурагчийн оноог буулгадаг зүйл нь ихэвч мэдлэг биш, харин анх удаагийн шалгалтын айдас байдаг.
Listening → Reading → Writing завсарлагагүй, дараалан. Өрөөнд ойролцоогоор 2 цаг 45 минут. Цаг зогсдоггүй.
Дөрвөн алхам. Танай багш нар зохион байгуулна.
- 1
Бэлтгэл1 өдөр
Техникийн үзлэг, сургуулийн хаягаар админ эрх нээх, багш нарт шалгалт яаж явуулах талаар сургалт.
- 2
Бүртгэл
Админ самбараас шалгалт өгөх сурагчдаа оруулж анги, өдөр, цагаа товлоно. Сурагч бүрт нэвтрэх эрх автоматаар үүснэ.
- 3
Шалгалтын өдөр
Бэлтгэгдсэн багш нар шалгалтыг эхлүүлэхэд бэлэн. Бид онлайн дэмжлэгт байна.
- 4
Үр дүн24 цаг
Сурагч нэг бүрийн үнэлгээ, тайлан, сертификат мейл хаягаар нь очих бөгөөд админ хэсгээс бүгдийг харах боломжтой байна.
Танд бүх зүйл бэлэн ирнэ
- Сургуулийн админ самбар
- Анги үүсгэх, шалгалт товлох, явцыг хянах.
- Анги бүрд тусдаа оношилгоо
- Аль ур чадвар сул, аль төрлийн асуулт дээр их алдаж байгааг дүгнэх.
- Эх шалгалтын сан
- Өөр хаанаас ч олох боломжгүй, Lever-ийн бэлдсэн материалууд.
- Гарын авлага
- Шалгалт зохион байгуулах, админ хэсгийг удирдах гарын авлагууд.
- Шалгалтын өдрийн дэмжлэг
- Шалгалтын өдөр аливаа техникийн асуудал гарахыг зохицуулах үүднээс бид бэлэн байна.
Дүн биш — стратеги
- Тооцоолсон IELTS оноо — чадвар тус бүрээр болон нийт оноо
- Алдааны задаргаа — аль төрлийн асуулт дээр их алдсан, яаж сайжруулахыг харуулсан
- Эсээний тайлбар, задаргаа — аль хэсэг дээр сайн бичсэн, аль хэсэгт ямар дүрмийн алдаа гаргасан, яаж сайжруулвал оноогоо ахиулах боломжтойг зөвлөж өгнө
- Ярих хэсгийн тайлбар, задаргаа — ярихдаа ямар дүрмийн, дуудлагын, үгийн сангийн алдаа гаргасныг нэг бүрчлэн хэлж, сайжруулсан хувилбарыг хэлж өгнө
- Сертификат — тухайн өдрийн огноо болон сурагчийн авсан оноотой
Сурагчид ийш тийшээ явах шаардлагагүй
- Тээвэр, зөвшөөрөл, эцэг эхийн зохион байгуулалт хэрэггүй.Хичээлийн өдөр, өөрсдийнхөө сургууль дээр.
- Ангиараа, олон компьютер дээр, нэг дор.
- Танай хуваарьт нийцүүлнэ.Бидний боломжтой үед бус танай боломжтой үед зохион байгуулна.
- Компьютерийн анги ашиглагдана.Байгаа хөрөнгө ажиллаж эхэлнэ.
Танай сургуульд юу байх шаардлагатай вэ?
- Сурагч тутамд 1 компьютер (Windows эсвэл Mac, Chrome хөтөч)
- Микрофонтой чихэвч — сурагч бүрд
- Тогтвортой интернэт (сурагч бүрд ойролцоогоор 2 Mbps)
- Сургуулийн талаас хамгийн багадаа 2 хүн: шалгалтын менежер + хяналтын багш
Ихэнх сургуулийн одоо байгаа мэдээлэл зүйн анги шаардлагыг хангадаг. Эргэлзэж байвал бид үнэ төлбөргүй техникийн үзлэг хийж, юу дутаж байгааг жагсааж өгч болно.
Сурагч тутамд, шалгалт тутамд
- Listening + Reading + Writing + Speaking
- Бүрэн тайлан + алдааны задаргаа
- Сертификат
- Анги бүрд тусдаа оношилгоо
- Бүрэн simulation × 3
- Ахицын тайлан
- Давтагдахгүй хувилбар
Нэг ангийн (10 хүртэл сурагч) анхны simulation төлбөргүй. Үр дүнг хамтдаа хараад та бүхэн шийднэ.
Уулзалт товлохНэг удаагийн үнээр 3 удаа авбал ₮201,000. Багцаар ₮51,000 хэмнэнэ.
Төлбөрийг сургууль төсвөөсөө, эсвэл эцэг эхээс цуглуулан төлөх — хоёуланг нь дэмжинэ. Гэрээ, нэхэмжлэхийг ХХК-ийн журмаар бүрдүүлнэ.
Захирлуудын хамгийн түрүүнд асуудаг зүйлс
Энэ албан ёсны IELTS шалгалт мөн үү?
Үгүй. Lever Simulation бол IELTS форматын simulation шалгалт. Бид тооцоолсон IELTS оноо (estimated band) гаргадаг бөгөөд энэ нь албан ёсны IELTS оноо буюу Test Report Form биш. Бид British Council, IDP, Cambridge-тай ямар нэг харилцан хамааралгүй. Зорилго нь сурагчийг жинхэнэ шалгалтад бэлтгэх, түвшинг нь объектив хэмжих.
Манай багш нар зохион байгуулж чадах уу?
Тийм. Бүх зүйл гарын авлага дээр ойлгомжтой байгаа. Эхний туршилт дээр бид хамт байна.
Шалгалтын материал хаанаас гардаг вэ?
Бүгд Lever-ийн өөрийн эх материал. Албан ёсны Cambridge номноос хуулдаггүй. Сурагч интернэтээс хариуг нь олохгүй.
Нэг дор хэдэн сурагч орох вэ?
Нэг удаад 15–20 сурагч — компьютерийн тоогоор. Өдөрт 2–3 ээлж явуулж болно.
Үнэлгээ хэр найдвартай вэ?
Манай Хиймэл оюун маш олон сурагчдын бодит оноон дээр сургагдсан тул дээшээ доошоо 0.5 онооны зөрүүтэй шалгадаг. Бичих, Ярих хэсэгт AI үнэлгээний дээр багшийн хяналт орно. Санамсаргүй сонгосон ажлууд гар аргаар давхар шалгагдана.
Сурагчийн мэдээлэл хаана хадгалагдах вэ?
Хамгаалагдсан серверт хадгалагдана. Сурагчийн материалыг гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Сургууль өөрийн сурагчдын мэдээллийг хэдийд ч татаж авах, устгуулах эрхтэй.
30 минут. Демо. Дараа нь та шийднэ.
Бид танай сургууль дээр очиж, платформыг шууд үзүүлье. Танай мэдээлэл зүйн анги тохирох эсэхийг тэнд нь хэлнэ. Ямар ч үүрэг хүлээхгүй.
Эсвэл шууд залгана уу:
Lever Simulation нь IELTS форматын бэлтгэл, дадлагын үйлчилгээ бөгөөд албан ёсны IELTS шалгалт БИШ. Энэхүү үйлчилгээгээр олгогдох тооцоолсон оноо нь албан ёсны IELTS оноо буюу Test Report Form (TRF) биш бөгөөд их, дээд сургууль, цагаачлалын байгууллагад хүлээн зөвшөөрөгдөхгүй. Lever Education System ХХК нь British Council, IDP: IELTS Australia, Cambridge University Press & Assessment болон эдгээр байгууллагатай харьяалал, хамтын ажиллагааны ямар нэг харилцаагүй. IELTS нь дээрх байгууллагуудын бүртгэлтэй барааны тэмдэг.
