LEVER logo
Legal

Ерөнхий үйлчилгээний нөхцөл

«Lever» вэб сайт болон үйлчилгээг ашиглах нөхцөл

Хүчин төгөлдөр болох огноо: 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр

1.Оршил, хүлээн зөвшөөрөх

1.1Энэхүү Ерөнхий үйлчилгээний нөхцөл (цаашид «Нөхцөл» гэх) нь Левередж Эдүкэйшн Систем ХХК (цаашид «Lever», «бид» гэх)-ийн эзэмшдэг lever.mn вэб сайт болон түүгээр дамжуулан үзүүлэх бүх үйлчилгээг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулна.

1.2Вэб сайтад зочилсон, бүртгэл үүсгэсэн, аливаа үйлчилгээг ашигласан этгээдийг (цаашид «Хэрэглэгч», «та» гэх) энэхүү Нөхцөлийг уншиж танилцан, хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв та энэхүү Нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй бол вэб сайтыг ашиглахаа зогсооно уу.

1.3Тодорхой үйлчилгээнд тусгай нөхцөл нэмж үйлчилнэ:

Онлайн сургалт худалдан авах нөхцөл — онлайн сургалтын худалдан авалт, хандалт, төлбөр буцаалт;

Симуляц шалгалтын үйлчилгээний нөхцөл — танхимын дадлага шалгалтын захиалга, дэг, үр дүн;

Нууцлалын бодлого — хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах.

1.4Тусгай нөхцөл болон энэхүү Ерөнхий нөхцөл хоорондоо зөрчилдвөл тухайн үйлчилгээнд хамаарах тусгай нөхцөл давуу үйлчилнэ.

2.Нэр томьёоны тодорхойлолт

Вэб сайт — lever.mn домэйн нэр бүхий үндсэн веб сайт, түүний дэд домэйн, дэд хуудас, түүнтэй холбогдох цахим платформ, систем, программ хангамж болон бусад цахим хэрэглүүрийг хамтад нь ойлгоно.

Үйлчилгээ — гэж онлайн сургалт, танхимын симуляц шалгалт, үнэ төлбөргүй түвшин тогтоох тест, зөвлөгөө, байгууллагад зориулсан лицензийн үйлчилгээ болон энэхүү Нөхцөлд заасан буюу Lever-ийн цахим платформоор дамжуулан хэрэглэгчдэд санал болгож буй бусад үйлчилгээ, бүтээгдэхүүнийг хэлнэ.

Агуулга — Вэб сайт болон платформд байршуулсан, нийтэлсэн, дамжуулсан, ашиглах боломжтой болгосон бүх төрлийн текст, мэдээлэл, дүрс, зураг, график, видео, аудио, сургалтын материал, дасгал, тест, асуулт, тайлбар, программ хангамж, загвар, дизайн болон бусад бүтээл, материал, цахим мэдээллийг хэлнэ.

«Хэрэглэгчийн бүртгэл» гэж Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэлд үндэслэн Вэб сайт болон платформд үүсгэсэн, Хэрэглэгчийг таних, баталгаажуулах, Үйлчилгээнд нэвтрэх болон ашиглах боломжийг олгох хувийн бүртгэлийг хэлнэ.

3.Үйлчилгээний тухай

3.1Lever нь англи хэл болон математикийн хичээлийн анхан шатнаас ахисан түвшин хүртэлх боловсролын хэрэгцээнд зориулсан онлайн болон танхимын сургалт, түвшин тогтоох тест, симуляц шалгалт, дасгал, сургалтын материал, зөвлөгөө болон бусад холбогдох боловсролын үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлнэ.

3.2Lever нь үйлчилгээнийхээ бүрэлдэхүүн, үнэ, хуваарь, нөхцөлийг өөрчлөх, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, тодорхой үйлчилгээг зогсоох эрхтэй.

4.Бүртгэл, данс

4.1Зарим үйлчилгээг ашиглахад хаяг үүсгэх шаардлагатай. Хэрэглэгч бүртгэлийн мэдээллээ үнэн зөв, бүрэн гүйцэд өгөх үүрэгтэй.

4.2Хаяг нь хувийнх байх бөгөөд бусдад дамжуулах, хуваалцах, худалдахыг хориглоно. Нэвтрэх нэр, нууц үгээ нууцлах, хаягаас хийгдсэн бүх үйлдлийг Хэрэглэгч өөрөө хариуцна.

4.3Хаяг зөвшөөрөлгүй ашиглагдаж байгааг мэдсэн даруйдаа Lever-т нэн даруй мэдэгдэнэ.

4.4Lever нь энэхүү Нөхцөлийг зөрчсөн, хуурамч мэдээлэл өгсөн, эсхүл системд аюул учруулж болзошгүй үйлдэл хийсэн хаягийг түдгэлзүүлэх, цуцлах эрхтэй.

4.518 насанд хүрээгүй хүн эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчийн зөвшөөрөлтэйгээр үйлчилгээг ашиглана.

5.Үнэгүй түвшин тогтоох тест

5.1Lever нь вэб сайт дээрээ англи хэлний түвшин тогтоох үнэгүй тестийг санал болгож болно.

5.2Тестийн Grammar, Reading, Listening хэсэг автоматаар, Writing, Speaking хэсэг нь хиймэл оюун ухаанд суурилсан хэрэгслээр үнэлэгдэнэ. Speaking хэсэгт хариултыг дуу хэлбэрээр бичиж авах бөгөөд Хэрэглэгч тестийг эхлүүлснээр үүнийг зөвшөөрсөнд тооцно.

5.3Тестийн үр дүн нь тооцоолсон, зөвлөмжийн шинжтэй бөгөөд албан ёсны IELTS оноо биш. Түүнийг албан ёсны баримт болгон ашиглах боломжгүй бөгөөд Lever уг үр дүнгийн үнэн зөв байдалд баталгаа гаргахгүй.

5.4Тестийг өгснөөр Хэрэглэгч Lever-ээс сургалтын санал, зөвлөмж бүхий мэдээлэл хүлээн авахыг зөвшөөрнө. Ийм мэдээлэл хүлээн авахаас хүссэн үедээ татгалзаж болно.

6.Хувийн мэдээлэл

6.1Lever нь Хэрэглэгчийн хувийн мэдээллийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу цуглуулж, боловсруулж, хамгаална.

6.2Бид дараах мэдээллийг цуглуулж болно: овог нэр, и-мэйл хаяг, утасны дугаар, төлбөрийн гүйлгээний мэдээлэл (карт, дансны бүрэн дугаарыг хадгалахгүй), сургалтын явц, тестийн хариулт, төхөөрөмж болон вэб хөтчийн техникийн мэдээлэл.

6.3Мэдээллийг зөвхөн дараах зорилгоор ашиглана: үйлчилгээ үзүүлэх, хаяг удирдах, төлбөр боловсруулах, үр дүн гаргах, дэмжлэг үзүүлэх, чанар сайжруулах, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх, зөвшөөрөл авсан тохиолдолд мэдээлэл, урамшууллын мэдэгдэл илгээх.

6.4Мэдээллийг зөвхөн дараах тохиолдолд гуравдагч этгээдэд дамжуулна: төлбөрийн болон технологийн үйлчилгээ үзүүлэгч (хостинг, и-мэйл, аналитик, хиймэл оюуны үнэлгээний үйлчилгээ)-т үйлчилгээг гүйцэтгэхэд шаардлагатай хэмжээгээр; эрх бүхий байгууллагаас хууль ёсны дагуу шаардсан тохиолдолд.

6.5Зарим үйлчилгээ үзүүлэгч Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна байрлаж болох бөгөөд ийм тохиолдолд мэдээлэл хилийн чанадад дамжигдана. Бид зохих хамгаалалтын арга хэмжээг авна.

6.6Хэрэглэгч нь өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах, залруулах, устгуулах, боловсруулахыг хязгаарлах, өгсөн зөвшөөрлөө буцаан авах эрхтэй. Хүсэлтээ levereducation@gmail.com хаягаар ирүүлнэ.

6.7Вэб сайт нь ажиллагааг сайжруулах, статистик гаргах зорилгоор күүки (cookie) ашиглана. Хэрэглэгч вэб хөтчийнхөө тохиргоогоор күүкиг хязгаарлаж болох боловч энэ тохиолдолд зарим үйл ажиллагаа хязгаарлагдаж болно.

6.8Мэдээллийг зорилгодоо хүрэхэд шаардагдах хугацаанд, эсхүл хууль тогтоомжид заасан хугацаанд хадгална.

7.Оюуны өмч

7.1Вэб сайт болон Агуулгын бүх эрх Lever-т эсхүл түүний эрх олгогчид хамаарах бөгөөд Зохиогчийн эрхийн тухай хуулиар хамгаалагдана.

7.2«Lever» нэр, лого, брэндийн загвар нь Lever-ийн барааны тэмдэг бөгөөд урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр ашиглахыг хориглоно.

7.3Хэрэглэгчид олгогдох эрх нь Агуулгыг хувийн, арилжааны бус зорилгоор үзэх, ашиглах хязгаарлагдмал эрх юм. Агуулгыг хуулбарлах, татах, түгээх, өөрчлөх, үүсмэл бүтээл гаргах, арилжаанд ашиглахыг хориглоно.

7.4Хэрэглэгчийн вэб сайтад байршуулсан агуулга (сэтгэгдэл, эссэ, бичлэг гэх мэт)-ын эрх Хэрэглэгчид хэвээр үлдэнэ. Хэрэглэгч нь Lever-т уг агуулгыг үйлчилгээ үзүүлэх, чанар сайжруулах зорилгоор ашиглах үнэ төлбөргүй, онцгой бус эрхийг олгоно.

8.Хориглох үйлдэл

8.1Хэрэглэгч дараах үйлдэл хийхийг хориглоно:

8.1.1хууль бус, залилангийн шинжтэй, бусдын эрхийг зөрчсөн зорилгоор вэб сайтыг ашиглах;

8.1.2Агуулгыг зөвшөөрөлгүй хуулбарлах, татах, дэлгэцийн бичлэг хийх, түгээх, худалдах;

8.1.3вэб сайтын хамгаалалт, хандалтын хяналтыг тойрч гарах, эмзэг байдал ашиглах;

8.1.4вирус, хортой код тараах, системд ачаалал үүсгэх, DDoS халдлага үйлдэх;

8.1.5автомат хэрэгсэл (bot, crawler, scraper) ашиглан мэдээлэл цуглуулах;

8.1.6бусад хэрэглэгчийн данс, хувийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандах;

8.1.7бусдыг доромжлох, заналхийлэх, ялгаварлан гадуурхах, зохисгүй агуулга байршуулах;

8.1.8хуурамч мэдээлэл өгөх, өөр хүнээр төлөөлөх.

8.2Зөрчил илэрсэн тохиолдолд Lever нь хандалтыг хязгаарлах, данс цуцлах, төлбөр буцаахгүй байх, хохирлоо шаардах, эрх бүхий байгууллагад мэдэгдэх эрхтэй.

9.Гуравдагч этгээдийн холбоос, үйлчилгээ

9.1Вэб сайт нь гуравдагч этгээдийн вэб сайт руу холбоос агуулж болно. Lever нь тэдгээрийн агуулга, нууцлалын бодлого, үйл ажиллагааны төлөө хариуцлага хүлээхгүй.

9.2Төлбөрийн гүйлгээг лицензтэй төлбөрийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан хийх бөгөөд тухайн үйлчилгээ үзүүлэгчийн нөхцөл нэмж үйлчилнэ.

10.Мэдээлэл, сурталчилгаа илгээх

10.1Хэрэглэгч зөвшөөрөл өгсөн тохиолдолд Lever нь и-мэйл, мессеж, мессенжерээр сургалтын мэдээлэл, урамшуулал илгээж болно.

10.2Хэрэглэгч хүссэн үедээ мэдээлэл хүлээн авахаас татгалзаж болно. Татгалзсан ч гэсэн худалдан авалт, данс, аюулгүй байдалтай холбоотой үйлчилгээний мэдэгдлийг илгээнэ.

11.Баталгаагүй байдал, хариуцлагын хязгаарлалт

11.1Вэб сайт болон үйлчилгээг «байгаа байдлаар нь» санал болгоно. Lever нь вэб сайт тасралтгүй, алдаагүй ажиллахыг баталгаажуулахгүй.

11.2Lever нь боловсролын үйлчилгээ үзүүлэгч бөгөөд Хэрэглэгчийн шалгалтын оноо, элсэлт, виз, ажил эрхлэлтийн үр дүнд баталгаа гаргахгүй. Үр дүн нь Хэрэглэгчийн эхний түвшин, зарцуулсан хөдөлмөр, гуравдагч этгээдийн шийдвэрээс хамаарна.

11.3Lever-ийн хүлээх нийт хариуцлагын дээд хэмжээ нь тухайн Хэрэглэгчийн сүүлийн 6 сард төлсөн төлбөрийн дүнгээс хэтрэхгүй.

11.4Lever нь шууд бус хохирол, олоогүй ашиг, өгөгдөл алдагдах, алдагдсан боломжийн төлөө хариуцлага хүлээхгүй.

12.Давагдашгүй хүчин зүйл

12.1Байгалийн гамшиг, гоц халдварт өвчний хорио цээр, дайн, олон нийтийн эмх замбараагүй байдал, цахилгаан эрчим хүч, интернэтийн үндэсний хэмжээний тасалдал, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг талуудын хяналтаас гадуурх нөхцөл байдлын улмаас үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд тал хариуцлагаас чөлөөлөгдөнө.

12.2Ийм нөхцөл байдал үүссэн тал нөгөө талдаа боломжит хугацаанд мэдэгдэнэ.

13.Нөхцөлд өөрчлөлт оруулах

13.1Lever нь энэхүү Нөхцөлд нэг талын журмаар өөрчлөлт оруулах эрхтэй.

13.2Өөрчлөлтийг вэб сайтад байршуулж, «хүчин төгөлдөр болох огноо»-г шинэчилснээр хүчин төгөлдөр болно. Мэдэгдэхүйц өөрчлөлтийн талаар бүртгэлтэй Хэрэглэгчид и-мэйлээр мэдэгдэнэ.

13.3Өөрчлөлт орсны дараа вэб сайтыг үргэлжлүүлэн ашигласан бол шинэчилсэн Нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.

14.Холбогдох хууль, маргаан шийдвэрлэх

14.1Энэхүү Нөхцөлд Монгол Улсын хууль тогтоомж үйлчилнэ.

14.2Талууд маргааныг эв зүйгээр, харилцан тохиролцох замаар шийдвэрлэхийг эрмэлзэнэ. Гомдлыг levereducation@gmail.com хаягаар хүлээн авч, ажлын 10 өдөрт багтаан хариу өгнө.

14.3Тохиролцоонд хүрээгүй тохиолдолд маргааныг Монгол Улсын шүүхээр шийдвэрлүүлнэ.

14.4Энэхүү Нөхцөлийн аль нэг заалт хүчингүй болсон нь бусад заалтын хүчинтэй байдалд нөлөөлөхгүй.

15.Холбоо барих

Байгууллагын нэр:
Левередж Эдүкэйшн Систем ХХК («Lever»)
Хаяг:
Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Пийс тауэр, 11 давхар, 1108 тоот
Утас:
77221138
И-мэйл:
levereducation@gmail.com
Вэб сайт:
lever.mn