А2 танхимын сургалт
Тойм
Англи хэлийг анхан шатнаас нь арай цаашлуулж, өөртөө итгэлтэй ашиглаж эхэлмээр байна уу? Тэгвэл яг чамд зориулсан A2 (Elementary/Pre-Intermediate) түвшинд бэлтгэх танхимын сургалт эхлэх гэж байна!
Суурь мэдлэгээ баталгаажуулангаа Сонсох, Ярих, Унших, Бичих 4 чадвараа дөрвүүлэнг нь зэрэг гоё дэвшүүлж, системтэй хөгжүүлнэ.
Яагаад энэ сургалт гэж?
4 чадварын цогц: Зөвхөн дүрэм үзээд зогсохгүй, сонсож ойлгох, эх унших, санаагаа бичих, ярих чадвараа зэрэг ахиулна.
Ахлахын залуус, гоё уур амьсгал: Яг үеийнхэнтэйгээ цугтаа суралцаж, айх зүйлгүйгээр чөлөөтэй харилцаж, хамтдаа хөгжнө.
Ярианы айдсаа давах: Өдөр тутмын сэдвээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, анхан шатны харилцаан дээр гацахгүй болж сурна.
Цаашдын суурь: Хичээл дээрээ илүү сайн дүн авах, цаашлаад B1 болон олон улсын шалгалтуудад бэлдэх бат бөх сууриа тавина.
Англи хэлээ A2 түвшинд хүргэж, хэлний мэдлэгээ дараагийн шатанд гаргахад бэлэн үү? Хүрээд ир! 🚀
